Мария Юрьевна Шарапова нь 1987 оны 4 сарын 19-нд Оросын Сиберийн Няган гэх хотод Юри болон Эленагийн гэр бүлд төрсөн. Тэрээр Дэлхийн номер нэг Оросын тамирчин ба гурван удаагийн ганцаарчилсан Grand Slam-н аварга байсан. 2010 оны 4 сарын 5-ны өдрийн байдлаар тэрээр дэлхийн номер 14 дэхь тамирчин гэж жагссан байна.
Шараповаг зургаан настай байхад эцэг нь охиноо дагуулан ядуу амьдралаасаа салж, түүнийг Nick Bollettieri Теннисийн Академид оруулахын тулд Оросоос Америкийн нэгдсэн улс руу нүүсэн. Үүний дараах жилүүдэд сонирхогчийн болон мэргэжлийн жагсаалтуудаар түргэн өссөнийхөө дараа тэрээр анхны Grand Slam цомыг 2004 онд Wimbledon-д 17 насандаа авж байсан. Дараагийн хоёр жил нь тэрээр WTA Tour буюу эмэгтэйчүүдийн теннисний холбооны тэмцээнд 8 ч удаа түрүүлж, хоёр ч удаа дэлхийн номер нэг тамирчин байсан. Гэсэн хэдий ч энэ хугацаанд тэрээр 5 Grand Slam хагас финалдаа бүгдэнд нь хожигдсон. Эцэст нь тэрээр 2006 оны Америкийн нээлттэй тэмцээн дээр өөрийн 2 дахь Grand Slam цомыг хожсон юм.
2007 онд түүний баруун гарын гэмтэл нь Шараповаг хэд хэдэн тэмцээнээс татгалзахад хүргэсэн ба энэ нь 3 жилийн хугацаанд анх удаа Эмэгтэйчүүдүийн Теннисний Холбооны дэлхийн жагсаалтын топ 5-аас анх удаа унахад хүргэсэн том шалтгаан болсон. Хэдий тэрээр өөрийн 3 дахь Grand Slam-г Австралийн нээлттэй тэмцээн дээр 2008 оны эхээр хожиж, дэлхийн номер 1-т буцан ирсэн боловч, 2008 оны 10 сард түүний мөрөнд мэс засал хийх хэрэгтэй болсон юм. 2009 оны 5 сар хүртэл арван сар тэр спортоосоо хол байсан ба энэ нь түүнийг топ 100 жагсаалтаас унахад хүргэсэн юм. Түүнийг буцаж ирснээс хойш түүний жагсаалт топ 15-д эргэн орсон.
Тэрээр 6 настайдаа нүүж ирснээсээ хойш АНУ-д амьдарсан. Одоо Калифорнийн Манхаттан эрэг дэх гэртээ амьдардаг. Тэрээр загвар, кино, хөгжим болон Шерлок Холмес, Пиппи Лингстокин унших нь түүний талбайгаас гаднах бусад сонирхол нь гэж хэлдэг. Шарапова Оросын 2014 оны Сочигийн өвлийн олимпийг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнийг Los Angeles Lakers багийн тамирчин, Словиан гаралтай Александр Саша Вужасиктай үерхэж байгаа гэж мэдээ гарч байсан.
2005 оны 4 сард People сэтгүүл түүнийг хамгийн хөөрхөн 50 алдартны тоонд оруулсан бол 2006 онд Максим сэтгүүл түүнийг дөрөв дэхь жилдээ жагсаалтынхаа дэлхийн хамгийн халуухан тамирчнаар зарласан. 2007 оны зургаан сард Forbes сэтгүүл түүнийг жилд 26 сая америк долларын ашгаар дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчнаар шалгаруулсан. 2010 оны 1 сард Шараповаг Nike-тай хийсэн гэрээгээ дахин шинэчилсэн ба 8 жилийн хугацаатай 70 сар америк долларын гэрээ байгуулсан тухай зарласан. Энэ нь өмнөх Venus Williams-н Reebok-тай хийсэн 43 сая долларын гэрээг даван, эмэгтэй тамирчны хувь дахь хамгийн өндөр төлбөр бүхий гэрээ болсон.
Тэр дан ганц теннисээс гадна олон зүйлээр алдартай. Тэр хэд хэдэн загвар өмсөх үүргийг гүйцэтгэсэн ба Sports Illustrated Swimsuit Issue сэтгүүлд тусгай зургаа авахуулж байсан. 2005-с 2008 оны хооронд Yahoo дээрх хамгийн их хайгдсан тамирчин болсон. 2007 оны 2 сараас хойш Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Сайн Сайхны Төлөөлөгч болсон ба ялангуяа энэ нь Чернобилийн нөхөн сэргээх, хөгжлийн хөтөлбөрийн хувьд хамаатай юм.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment